ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн хороодын өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай аж ахуйн бараа материал нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202101030

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн хороодын өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай аж ахуйн бараа материал нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2019, 2020/ -ийн дундаж нь 45 000 000 /дөчин таван сая/  төгрөгөөс багагүй байх

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил /2020 он/

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: / Сүүлийн 2 жил /2019, 2020  он/-ийн дундаж нь 45 000 000 /дөчин таван сая/ төгрөгтэй тэнцэх өртөгтэй  ахуйн хэрэглээний бараа материал нийлүүлсэн байх, түүнийг нотлох баримт: Ажил гүйцэтгэсэн гэрээ, хүлээлцсэн актыг фото зургийн хамт ирүүлэх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа

Тендерийн хамт 900,000 (есөн зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 04 дүгээр сарын 22ы өдрийг хүртэл хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 02 дугаар сарын 22ы өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 02 дугаар сарын 22ы өдрийн 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны албаУтас: 70009011

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

471
29785
146743
7753138

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc