ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020 оны 02 дугаар сарын 06

Тендерийн   нэр,   дугаар:  Хүнсний   эрхийн   бичгээр   үйлчилгээ   үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах,  ХУД2020/УТ-01

1. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдыг Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд: Багц 1 – 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багц 2 – 4 дүгээр хороо, Багц 3 – 5 дугаар хороо, Багц 4 – 6 дугаар хороо, Багц 5 – 7 дугаар хороо, Багц 6 – 8 дугаар хороо, Багц 7 – 9 дүгээр хороо, Багц 8 – 12 дугаар хороо, Багц 913 дугаар хороо, Багц 10 - 14 дүгээр хороо, Багц 11 – 10, 16, 21 дүгээр хороо зэрэг болно.

  1. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

3. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

  1. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд нь 40.000.000 төгрөгөөс багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2019 оны санхүүгийн тайлан

5. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулах бөгөөд тендерийн хамт Багц-1- 764,160 /долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуун жар/, Багц-2-640,320 /зургаан зуун дөчин мянга гурван зуун хорь/, Багц-3- 721,920 / долоон зуун хорин нэгэн мянга есөн зуун хорь/, Багц-4-865,920 / найман зуун жаран таван мянга есөн зуун хорь/, Багц-5- 496,320 /дөрвөн зуун ерэн зургаан мянга гурван зуун хорь/, Багц-6 -1,512,675 /нэг сая таван зуун арван хоёр мянга зургаан зуун далан тав/, Багц-7 -1,052,835 / нэг сая тавин хоёр мянга найман зуун гучин тав/, Багц-8 -912,675 / есөн зуун арван хоёр мянга зургаан зуун далан тав/, Багц-9 -467,520 /дөрвөн зуун жаран долоон мянга таван зуун хорь/, Багц-10 -601,920 /зургаан зуун нэг мянга есөн зуун хорь/,  Багц-11 -1,101,795 / нэг сая нэг зуун нэг мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

6. Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09–ний өдрийн 10.00 цагаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем ( www.tender.gov.mn )-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09–ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй. Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө Худалдан авах ажиллагааны алба, Утас-70009011


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3647
27117
149666
5475003

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc