НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

 

 

2019 оны 07 дугаар сарын 08                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага


Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд иргэд, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагаас EDoc системээр ирүүлж байгаа албан бичгийн шийдвэрлэлтэд анхаарч ажиллах. /Нийт байгууллага/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ байгаа зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газрууд худалдаа үйлчилгээнд хяналт тавьж ажиллах. /Дүүргүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба


Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтэд хяналт тавих албан тушаалтны хуваарийн дагуу хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнг нэгтгэн танилцуулах. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн 2020 оны орлого, зарлагын төлөвлөгөөний төслөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс ирүүлэх.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аливаа болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Хууль зүй, архивын тасаг, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Баяр наадмын өдрүүдэд: • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах. • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах. • Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах. • Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. • Тохижилт, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах. /Нийт байгууллагууд/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.07.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

78
5126
135059
4709274

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc