2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/

 

       

       2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                                            Хан-Уул дүүрэг

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Нийт байгууллага


2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах.

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

2

ЗДТГ, дүүргийн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцот үйлдвэрийн газрууд, Газрын алба

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар

 

тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг эрчимжүүлж дуусгах.

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Замын цагдаагийн хэлтэс

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад нэмэлтээр зохицуулагч ажиллуулах, дугаар хязгаарлалт болон замын хөдөлгөөний хяналтыг чангатгаж ажиллах.

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Замын цагдаагийн хэлтэс

Тэмдэг заалтын үйлчлэх цагийг хязгаартай болгож зогсохыг хориглосон болон ачихыг анхааруулсан тэмдгүүд, хөдөлгөөний чиглэл заасан тэмдэг заалтуудыг цагийн болон өдрийн хязгаарлалттай болгох, зарим үед тэмдгийг үйлчлэхгүй байхаар болгож уян хатан зохицуулалт хийж ажиллах.

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул агро” ОНӨААТҮГ

Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувагт хамгаалалтын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг хийх, бүртгэлжүүлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах.

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд "Эрсдэлгүй хороо" аяныг зохион байгуулж, дүгнэж ажиллах.

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2019.02.26-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4779
22593
135088
4200909

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc