ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№11/

 

 

   2019 оны 08 дугаар сарын 30                                                                                                                                                            Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

3 ээлжээр хичээллэх сургуулиудын асуудлыг танилцуулах, Нисэхийн 134 дүгээр цэцэрлэгийн байрны асуудлыг энэ 7 хоногт багтаан шийдэх

Боловсролын хэлтэс:

  • 10 дугаар сургууль, түрээслэгчтэй гурвалсан гэрээ байгуулахаар бэлдэж байна.
  • 15, 75 дугаар сургуулиуд түрээсийн гэрээгээ байгуулан 2 ээлжид орсон.
  • 115, 18 дугаар сургуулиуд дотооддоо зохион байгуулалт хийн 2 ээлжид орсон
  • БСШУС-ын сайдын 2019 оны А/522 дугаар тушаалаар батлагдсан 118 дугаар сургуулийн түрээсийн зардлыг 2 автобусны зардалд шилжүүлэх хүсэлтийг дүүргийн Засаг даргын албан бичгээр НБГ болон БСШУС-ын яаманд хүргүүлээд байна.
  • 134 дүгээр цэцэрлэг 16 дугаар хорооны 251 дүгээр байрны 1,2 дугаар давхрыг түрээслэн 9 бүлгийн 360 хүүхэд шинэ байрандаа үйл ажиллагаа явуулахаар бэлэн болсон.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан: Боловсролын хэлтсийн албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл

2

Хөрөнгө оруулалтын ажлуудаа эрчимжүүлэх, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Болд Хан-Уул дүүрэгт ирж ажиллах тул сонгогдсон хороодод нь хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын явцыг танилцуулах

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

2019 онд дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын танилцуулга, 4, 5, 6, 7, 8 дугаар хороодод хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний ажлын явцыг танилцуулсан. Мөн 2020 онд хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг Засаг даргын албан бичгээр уламжилсан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

3

Хороо хуваах ажлыг эрчимжүүлж 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болгох, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэл хэлтэс, Цагдаагийн I, II хэлтсүүд орон тооны асуудлаа шийдэх

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

  1. Хороодыг шинэчлэн байгуулах тухай ажлын хүрээнд шинээр байгуулагдаж буй 5 хороодоос 17, 15, 20, 21 дүгээр хороод өөрсдийн байрлах байранд орж засварын ажил явагдаж байгаа бөгөөд 15 дугаар хорооны засварын ажил дууссан. 19 дүгээр хороо үйл ажиллагаагаа явуулах байршлаа хайж байгаа.
  2. Техник тоног төхөөрөмж болон тавилга эд хогшил худалдан авах ажил тендер зарлах шатандаа байна.
  3. Хороодын байруудыг сүлжээнд холбох асуудлаар нийслэлийн Мэдээлэл технологийн газарт хороодын байршил болон зургийг хүргүүлсэн.
  4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт орон тоог нэмж ажиллуулах хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дотооддоо зохион байгуулалт хийхээр шийдвэрлэсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

80%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Сарангуа

4

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эцэслэж, шаардлагатай засварын ажлуудыг эхлүүлж, танилцуулах

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг 2019-2020 оны өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, 32, 34, 60, 59 дүгээр сургууль, 165 дугаар цэцэрлэгт ажиллаж, урсгал засварын ажилтай танилцан, удаашралтай явагдаж байгаа ажлуудыг шуурхай дуусгах талаар гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласан.

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зайлшгүй хийгдэх засварын ажлуудын саналыг дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14 дэх хуралд танилцуулж 7 засварын ажилд шаардагдах 88,007,381 төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар батлагдсан засварын ажлын гүйцэтгэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулж, засварын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

5

Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, энэ 7 хоногт багтаан шийдвэрлэх

Газар зохион байгуулалтын алба:

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэхийн 4 дүгээр гудамжинд зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан 2 иргэнд хугацаатай газар чөлөөлөх мэдэгдлийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн.

Нийслэлийн Засаг даргын А/688 дугаар захирамжийн хүрээнд 15 дугаар хороо Мандала хотхоны орчимд нийтийн эзэмшлийн зам талбайг хашсан 2 иргэний илүү талбайг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр чөлөөлсөн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 11 дүгээр хороо Зайсан толгой дээрх ТҮЦ-ийг тус тус чөлөөлсөн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Газар зохион байгуулалтын албаны кадастрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн

6

Хан-Уул дүүргийн санхүүчдийн зөвлөгөөнийг зохион байгуулах

Санхүү төрийн сангийн хэлтэс:

Хан-Уул дүүргийн санхүүчдийн зөвлөгөөнийг 2019 оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

50%

Үүрэг даалгаврыг: Санхүү төрийн сангийн хэлтэс

Биелэлт гаргасан: Санхүү төрийн сангийн хэлтсийн тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

7

2020 оны төсвийн төсөлд тусгах саналаа сайтар бэлтгэх

Санхүү төрийн сангийн хэлтэс:

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс болон холбогдох хэлтсүүдтэй санал солилцон бэлтгэж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

50%

Үүрэг даалгаврыг: Санхүү төрийн сангийн хэлтэс

Биелэлт гаргасан: Санхүү төрийн сангийн хэлтсийн тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

8

“Хан-Уул Яармаг” ОНӨААТҮГазар үйл ажиллагаагаа танилцуулах

Улсын Их Хурлын гишүүн Л.Болд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцсан бөгөөд “Хан-Уул Яармаг” ОНӨААТҮГ-ын захирал Ш.Батнасан, Яармаг худалдааны төвийн нөхцөл байдал болон барилгын засварын ажлыг яаралтай эхлүүлэх талаар танилцуулсан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: “Хан-Уул Яармаг” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

9

Дараагийн шуурхай зөвлөгөөнд татварын орлогын талаарх мэдээлэл болон орлого нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд татварын орлогын талаарх тайланг танилцуулахаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Татварын хэлтэс

Биелэлт гаргасан: Татварын хэлтсийн дотоод ажил хариуцсан ажилтан А.Энхбулган

10

Бороошил элбэгшиж, үер усны аюул нэмэгдэж байгаатай холбогдуулан шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах

Онцгой байдлын хэлтэс:

Дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/234 дүгээр “Болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд нэгдсэн арга хэмжээг хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нийт 52 албан хаагчдыг хамруулан дүүргийн 4,5,6,7,8,9,10,11,12,13,14,16 дугаар хорооны 120 айл өрхийн 260 иргэнд хур борооны улмаас үерийн усанд автаж, эрүүл мэнд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, тус газрыг орхих, нүүх шаардах хуудас өгсөн. Мөн “Туул” голын эрэг дагуу ухуулга сурталчилгаа хийж голын эргээр амралт зугаалгаар зорчиж явсан 400 хүнд зөвлөгөө өгч, тус бүр 2 төрлийн 500 ширхэг сэрэмжлүүлэг материал тараасан.

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн 11 дүгээр хороо Туулын задгайн 21 айл өрхүүдээс 14 айлд үерийн аюултай бүсээс нүүх талаар албан шаардлага хүргүүлсэн. Мөн болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын талаар сэрэмжлүүлэг мэдээ, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын хяналт шалгалт явуулсан тухай мэдээ мэдээллийг нийт 12 удаа, Eagle, MUTB, NTV телевиз, веб сайтууд тус тус мэдээлэл өгч ажилласан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс

Биелэлт гаргасан: Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч дэд ахлагч Ч. Алтанцэцэг

11

2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтан зорилтот бүлгийн хүүхдүүдэд гарын бэлэг өгөх арга хэмжээг зохион байгуулах, багш нарын бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах

Нийгмийн бодлогын хэлтэс:

Дүүргийн төрийн өмчийн 18, төрийн бус өмчийн 16 нийт 34 ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаж буй 5000 сурагчдыг хамруулан 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн анхны хичээлийг “Миний мөрөөдөл сэдвээр зохион байгуулан “Миний анхны дэвтэр” өгөх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цацруулагчтай үүргэвчний уутыг шинээр элсэн суралцаж буй нийт хүүхдэд гардуулахаар төлөвлөж бэлтгэлийг хангасан. Үйл ажиллагаанд дүүргийн 21 хорооны зорилтот өрхийн 1 дүгээр ангид элсэн суралцах нийт хүүхэд хамрагдаж байна.

Тус үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 20,250,000 төгрөгийг “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.

2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож дээрх зүйлсийг гардуулан анхны хичээлийн зочноор оролцох зочдын хуваарийг ЗДТГ-ын даргаар батлуулан зохион байгуулалтыг хангаж ажиллах тухай албан бичгийг хороодын Засаг дарга нар болон сургуулийн захирал нарт хүргүүлсэн.

Боловсролын хэлтэс:

Багш нарын Бага хурлыг 2019 оны 09 дүгээр сарын эхээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

90%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Сарантуяа, Боловсролын хэлтсийн албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл

11 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ- 86.3%

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1334
0
95471
5055936

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc