Хан-Уул
Мэдээлэл

АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн 6 дугаар хорооны ахмадуудаас хүсэлт ирүүлсний дагуу Ахмад настны тухай хуулиар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус хорооны Иргэний танхимд “Ахмад настны тухай хууль танилцуулах” сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн судлаач багш, Хуульч Л.Галбаатар  удирдан хүргэсэн бөгөөд хорооны ахмадын зөвлөлийн гишүүд, хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилчид болон хорооны 41 ахмад настан оролцлоо.

Ахмадууд хуулиар зохицуулсан өөрсдийн эрх, авах үйлчилгээ, дэмжлэг, хүндэтгэл, хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг, эрүүл мэндийн хамгаалал, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, тулгамдсан асуудлаа хаана хандаж хэрхэн шийдвэрлүүлэх талаар мэдээлэл авлаа.

Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиудаас гаргасан 24 төрлийн гарын авлагуудаас 360 ширхэгийг танилцуулж тараалаа.