Хан-Уул
Мэдээлэл

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ А.АМАРТҮВШИН: Орон сууц барих барилгын эрхийг цуцлуулж, гурван байршилд 600-800 орчим хүүхдийн багтаамжтай 3 цэцэрлэг баригдаж байна

✅“Хан-Уул дүүргийн Засаг дарга “Эко-Эрүүл дүүрэг- зорилтын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал хууль эрх зүйн хүрээнд эзэмшлийн газраа ашиглаагүй, нийтийн эрх ашиг зөрчигдөн олгогдсон газруудын эрхийг цуцлуулж, сургууль, цэцэрлэг барих, нийтийн эзэмшлийн тохижилт хийх зэрэг ажлаар үргэлжилж байна.
✅ Манай 16 дугаар хорооны энэ газрыг эзэмшигч компани нь газраа хууль эрх зүйн хүрээнд ашиглаагүй, барилгын нүх ухаж орхин ойр орчмын оршин суугчдын хүүхдүүд нүхэнд унах, бэртэх зэрэг аюултай нөхцөлтэй олон жил болсон. Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талын 1800м2 газрыг нэр бүхий компани үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар эзэмшиж ирсэн.
✅Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжаар 200 ортой цэцэрлэг барих захирамж гарч, барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 40%-тай үргэлжилж байна. 2023 оны 07 дугаар сард гүйцэтгэгч компани ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө.
✅Үүнээс гадна дүүргийн 4,15 дугаар хороодын хоёр байршилд мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр 2 цэцэрлэг баригдахаар болсон. Нийтийн эрх ашгийг зөрчин, хууль эрх зүйнд хүрээнд эзэмшлийн газраа ашиглаагүй 4,15,16 дугаар хороо зэрэг 3 хороонд нийт 3 цэцэрлэг баригдаж байгаа. Тун удахгүй Яармагийн 4 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авах бол 15,16 дугаар хорооны 2 цэцэрлэгүүд 2023 оны 09 сар гэхэд ашиглалтад орж, цэцэрлэгийн хүртээмж багатай 3 хорооны 600-800 орчим хүүхдүүд шинэ цэцэрлэгт явж эхэлнэ.
✅Цаашид нийтийн эрх ашгийг зөрчин олгогдсон газруудын эрхийг хүчингүй болгож, иргэдэд нэн хэрэгцээтэй цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтын ажил Хан-Уул дүүрэгт үе шаттай үргэлжилнэ” хэмээлээ.