Эрхэм зорилго
Хан-Уул дүүргийн Төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг зохион байгуулах, зохион байгуулалтын нэгж, нөхөн бүрдүүлэлтийн бусад эх үүсвэрээс баримтыг хүлээн авах, хадгалах, ашиглуулахад оршино.
Чиг үүрэг
Архивын баримтын хадгалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, архивын баримтанд тоо бүртгэл хөтлөх, архивт хадгалагдаж буй баримтыг ашиглуулах, Төрийн архивын байнгын хадгалалтанд баримтыг шилжүүлэх, холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, дүүргийн хэмжээнд албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг мөрдүүлэх, эрх зүйн болон арга зүйн баримт бичгийн боловсруулах, мөрдүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.
Үйлчилгээ
Төрийн архивын байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, дүүргийн хэмжээнд хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, төрийн өмчийн болон өмчит байгууллагуудын архивын баримтаар сан хөмрөгөө нөхөн баяжуулж, тэдгээрийг найдвартай хадгалж хамгаалах, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг мөрдүүлэх, байгууллага, иргэдэд Малын А данс болон лавлагаа хуулбарыг олгох үүрэгтэйгээр ажилладаг.
Р.Цэвээндулам | Архивын хэлтсийн дарга | 88039255 |
Д. Хонгорзул | Архивын арга зүйч | 88006440 |
Э. Цэвэлмаа | Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан | 88068639 |
М. Ариунжаргал | Дүүргийн архивч | 88311819 |