Богд хан уулын онгон шүтээн Хангарьд буюу Дүнжингарав юм. Монголчууд гэгээн мэргэн гэсэн утгатай Богд гэдэг үгийг нэн эрхэмлэн хүндэтгэсэн зүйлдээ өгдөг учир энэ уулыг Богдхан гэх болжээ. Дээр үед мөн уулыг Богд Дүнжингарав гэж нэрлэдэг байжээ. Улаанбаатар хот дөрвөн их уулын хооронд байдгаас зөвхөн Богд Уул л Богдхан цолтой хайрхан юм .
Соёмбо: Монголын ард түмэн өнгөрөсөн, одоо, ирээдүй гурван үед гал мэт мандан бадарч, наран мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээ хослон, төмөр хэрэм лугаа төр улсаа батлан хамгаалъя гэсэн утгатай.
Чандмань, цац суварга: Дорно дахины билэгдэл нь бүх юмс мод ус шороо гурваас тогтсон гэсэн гүн ухаан байгаль орчныг хамгаалах гэсэн билэгдэлтэй холбоотой.
Очир: Тэнгэрийн цахилгаан ялагдашгүй, эрчим хүч төдийгүй, бат цайз, оюун ухаан хүч чадлын өрнөлийг билэгдэнэ.
Цээжиндэх араа: Ажил хөдөлмөр, “Ажилчны дүүрэг” гэсэн утга санааг илэрхийлнэ.
Тууз: Эдийн дээж ариун цагаан хадаг гэж үзэж хавсарга болгон хэрэглэсэн.
Өнгөний билэгдэл: Хөх тэнгэрийн өнгө мөнх орших, үүрд, үнэнч шударга уудам сэтгэл найрсаг сайхныг, шар алтны өнгө хайр сэтгэл сүрлэг бадрангуй эрэлхэг зориг сүр хүчийг, Улаан баяр баясгалан цог жавхлан мандан бадрахыг, цагаан цэвэр ариун үнэнч шударгыг, ногоон үхэшгүй мөнх амар амгалан, үржин өсөн дэлгэрэхийг билэгдэнэ.
Хан-Уул сүлд дуу
ХАН-УУЛ ДУУЛАЛ
Тоонот цагаан Азийн дагинын
Торгон хормой Хан-Уул дүүрэг
Тотгот халуун ган тулганы
Нэгэн тотго Хан-Уул дүүрэг
Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/
Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/
Үйлс өөдөлж, үйлдвэр босоход
Анхны амьсгал Хан-Уул дүүрэг
Үүдээ сөхөж, Зочин залахад
Алтан босго Хан-Уул дүүрэг
Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/
Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/
Хүн жаргаж хүсэл алсалсан
Хотын эхлэл Хан-Уул дүүрэг
Хүүхэд төрж, ирээдүйд дөтөлсөн
Хэтийн заяатай Хан-Уул дүүрэг
Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/
Хан-Уул /аа/ манай дүүрэг
Хаа холоос санах л нутаг /аа/