ЭРХЭМ ЗОРИЛГО:
Боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн чадварлаг багш нарыг урамшуулан дэмжих замаар тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлж, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлж, эрсдэлгүй орчинд эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай, эко боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд оршино.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ:
- Тухайн дүүргийн хэмжээнд Боловсролын тухай багц хууль, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, Нийслэлийн Боловсролын газраас өгсөн чиг үүрэг болон хуулиар олгогдсон бусад эрхийг хэрэгжүүлэх ажиллах
- Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнах
- Дүүргийн Боловсролын байгууллагын төсөв, санхүү хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих
- Дүүргийн хэмжээнд багш суралцагчдын хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах. Судалгаа хийх, санал боловсруулж холбогдох байгууллагуудад уламжлах, шийдвэрлүүлэх
- Дүүргийн хэмжээнд боловсролын тайлан мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад гаргаж өнөх
- Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, салбарын хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу хэлтсийн үйл ажиллагааг төлөвлөн удирдан зохион байгуулж тайлан мэдээг Нийслэлийн Боловсролын Газарт гарган өгөх
- Дүүргийн хэмжээнд Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах талаар судалгаа хийж санал боловсруулах
- Дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох талаар хяналт- шинжилгээ, танадалт судалгаа хийж, санал боловсруулан холбогдох байгууллагад гаргаж өгөх
- Тухайн дүүргийн төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах үнэлэлт дүгнэлт өгөх
- Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн албан хаагчдын утасны жагсаалт | ||
Овог нэр | Албан тушаал | Утасны дугаар |
Ж.Отгонхорлоо | Боловсролын хэлтсийн дарга | 88091607 |
Б.Лхагвадэмбэрэл | Сургалтын арга зүй, багшийн мэргэжлийн хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, суурь, бүрэн дунд боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн | 99142798 |
Д.Алтантуяа | Цахим сургалт, статистик мэдээлэл, мэдээллийн сүлжээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн | 88113805 |
Б.Дуламрагчаа | Сургалтын арга зүй, багшийн мэргэжлийн хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн | 91198087 |
С.Ариунаа | Хүүхдийн хөгжил, хамгаалал, сурах бичиг, сургалтын орчин хариуцсан мэргэжилтэн | 88073519 |
Ч.Урангуа | Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн | 99177423 |
Б.Пүрэвдорж | Сургалтын арга зүй, багшийн мэргэжлийн хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, бага боловсролын үнэлгээ хариуцсан мэргэжилтэн | 96035668
80755522 |
Б.Баасанжаргал | Боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн | 96440820 |
О.Энхжаргал | Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч | 99478787 |
Б.Мөнхтуяа | Нярав, архив бичиг хэргийн ажилтан | 95112486 |
Ажлын утас | 1134-2470 |
- БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХНИЙ ЛАВЛАГАА
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс нь дүүргийн харъяа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдөд гадаад улс оронд хэлний бэлтгэл, үргэлжүүлэн суралцахад Боловсролын гэрчилгээ, үнэмлэхний лавлагааг 2019 оны 05 дугаар сараас эхлэн олгож байна.
- Суурь боловсролын гэрчилгээ нь Монгол Улсын иргэнийг суурь боловсрол эзэмшсэн болохыг гэрчилсэн боловсролын баримт бичиг мөн.
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн болохыг гэрчилсэн боловсролын баримт бичиг мөн.
- БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХНИЙ ЛАВЛАГААГ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1 | Өргөдөл /Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэст хандсан/ |
2 | Иргэний үнэмлэхний хуулбар / эх хувийн хамт / |
3 | Суурь боловсролын гэрчилгээ болон бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар / эх хувийн хамт / |
Материалыг ажлын өдрүүдэд хүлээн авч ажлын 2 хоногт багтаан олгоно.БИДНИЙ ХАЯГ
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 20 дугаар хороо “Иргэдэд үйлчлэх төв” байр 804 тоот
Утас: 11-342472
- БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ ДАХИН ОЛГОХ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс нь дүүргийн харъяа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг 2019 оны 05 дугаар сараас эхлэн дахин олгох үйлчилгээг үзүүлж байна.
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ
ДАХИН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1 | Өргөдөл /Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэст хандсан/ |
2 | Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийн хамт/ |
3 | v Суурь болон бүрэн дунд боловсролын 2008, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын дүнгийн “Б” маягтыг Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн архиваас авах
v Суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн сургуулиас дүнгийн “Б” маягт эсвэл БШУЯ-ны архиваас авах /2009 болон түүнээс өмнөх оны дүнгийн “Б” маягт/ v Сургууль дээр “Б” маягт байхгүй тохиолдолд 1997-1998, 1999-2002, 2003-2006, 2007-2013, 2014-2015 онуудад 10 дугаар анги төгсөгчид БШУЯ-ны архиваас “Б” маягт авах v 1997 оноос өмнөх 8,10 дугаар анги төгсөгчид сургуулиас журналын арын дүнтэй хэсгийг хичээл бүрээр канондуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай төгссөн нь үнэн буюу дүнгийн тодорхойлолт авах |
4 | Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг хүчингүй болгож сонинд зарлуулсан баримт |
5 | Суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхэд овог, нэр, регистр солигдсон тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс тухайн хүний овог, нэр, регистр сольсон баримтыг бүрдүүлэх |
ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХНИЙ ҮНЭ:
1 | 2011 оноос өмнөх суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх /2011 он орно/ | 6000 төгрөг |
2 | 2012-2016 он суурь боловсролын гэрчилгээ | 7500 төгрөг |
3 | 2012-2016 он бүрэн дунд боловсролын гэрчилгээ | 10500 төгрөг |
4 | 2017, 2018 он суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх | 13500 төгрөг |
5 | 2019, 2020, 2021 он суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх | 16500 төгрөг
|
ДАНС: 499005851 ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК Хүлээн авагч: Үндэсний үнэт цаас ХХК
Зориулалт: Гэрчилгээ, үнэмлэхний үнэ….. /гэрчилгээ, үнэмлэх авах хүний овог, нэр, регистрээр тушаана.
Материалыг ажлын өдрүүдэд хүлээн авч, ажлын 3 хоногт багтаан олгоно.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 20 дугаар хороо “Иргэдэд үйлчлэх төв” байр 804 тоот
Утас: 11-34247