Тус дүүргийн гадаад харилцаа эрчимтэй хөгжиж, БНСУ-ын Сөүл хотын Гуанжин дүүрэг, Гёнсан аймгийн Хаман сум, Бусан хотын Хэүндэ дүүрэг, Жинжү хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, БНБУ-ын Софи хотын Изгрев дүүрэг, Япон Улсын Мусашимураяама хот зэрэг газруудад хамтын ажиллагаа тогтоон төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, бизнесийн чиглэлээр үр ашигтай хамтран ажиллаж байна. Үүнд:
- Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 9 төгсөгч БНСУ-ын Жинжү хотын Гёнсан Их сургуулийн Солонгос хэлний бэлтгэл болон бакалаврын хөтөлбөрт 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.
- БНСУ-ын Гёнсан аймгийн Хаман сумын мэргэжилтэн, албан хаагчид дүүргийн тариаланч иргэдэд жил бүр хүлэмжийн аж ахуйн сургалтыг амжилттай зохион байгуулж байна.
- БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүргийн харъяа “Сайн дурын үйлчилээ үзүүлэх төв”-ийн ажилтан, албан хаагчид жил бүр дүүргийн цэцэрлэгийн гадна зам, талбайг засварлан шинэчилж цэцэрлэгийн хүүхдүүдэд сургалт зохион байгуулж байна.
- Япон Улсын Мусашимураяама хоттой “Токио-2020” зуны Олимп, Пара-Олимпын наадмын “Хүлээн Авагч Хот (Host Town)” төслийн хүрээнд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж сурагч солилцооны хөтөлбөрийг эхлүүлэв. Тус хөтөлбөрт дүүргийн 5 сурагч хамрагдаад байна.