ЭРХЭМ ЗОРИЛГО
“Нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой, хариуцлагатай төсвийн орчинг бүрдүүлж, Төсвийн тухай хууль болон төсөв санхүүгийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх” болно.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- Дүүргийн эдийн засаг, нийгмийн чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай төсвийн орлогыг бүрдүүлэх, орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, дунд хугацааны төсөөлөл болон жилийн төсвийн төлөвлөгөөний төсөл боловсруулан хэлэлцүүлж батлуулах,
- Төсвийн төлөвлөлтийг сайжруулах, зарцуулалтанд хяналт тавих,
- Төсвийн байгууллагуудын төлбөр тооцоог гүйцэтгэх, санхүүжилтийг олгох,
- Төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх,
- Төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах,
- Өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах,
- Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох,
- Бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг бодит мэдээлэлээр хангах, тэдгээрт дэвшилтэт технологийн программ хангамжаар үйлчилгээ үзүүлэх,
- Дүүргийн төсөв, санхүүгийн тайлангийн бүх мэдээллийг олон нийтэд ил тод байхаар Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.
М.Цогзолмаа | Хэлтсийн дарга | 99114608 |
Ц.Лхагвасүрэн | Төсвийн салбарын мэргэжилтэн /Хэлтсийн ахлах мэргэжилтэн/ | 88653553 |
Б.Туул | Ерөнхий нягтлан бодогч | 88104441 |
Б.Тулга | Төсвийн мэргэжилтэн | 99006866 |
О.Болормаа | Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн | 99066531 |
С.Ундармаа | Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн | 99951073 |
Г.Ганцэцэг | Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн /ахлах/ | 88138315 |
Ч.Мянган | Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн | 90094000 |
Л.Жанчивдорж | Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн | 99147784 |
Г.Одонгоо | Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн /нормативт/ | 99167027 |