ЭРХЭМ ЗОРИЛГО:
Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Орчны бохирдол, сууц өмчлөгчдийн холбоо, хөрсний болон агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулах чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж,биелэлтийн явц, үр дүнг хугацаанд нь тайлагнах, дүүргийн бодлогыг хүргүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, дүүргийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
ХОГ, ОРЧНЫ БОХИРДОЛ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
- Дүүргийн орчны бохирдол, хөрсний болон агаарын бохирдол, сууц өмчлөгчдийн холбоодын талаар тодорхой асуудлуудыг боловсруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга бусад холбогдох байгууллагуудад оруулж шийдвэрлүүлэх;
- Хэлтсийн хариуцах ажлын хүрээнд ард иргэдээс тавьсан хүсэлт болон дүүрэг хөгжүүлэх талаар тавьсан санал, санаачлага, хамтын ажиллагааны бүх хэлбэрийг дэмжих;
- Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дүүргийн иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тооцоо судалгаа хийж, тулгамдаж буй зорилтыг хэрэгжүүлэхэд санаачлага гарган ажиллах;
- Дүүргийн хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалт, нийтийн эдэлбэр газрын цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний бодлогыг боловсруулж, менежментийг сайжруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Дүүргийн байгаль орчин, , орчны бохирдол, хог хаягдлын менежмент, сууц өмчлөгчдийн холбоодтой хамааралтай асуудлаар баримтлах бодлого, шинээр гарах хууль тогтоомж, хэтийн болон ойрын зорилтын дагуу дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тодорхой асуудал оруулах, батлагдсан төлөвлөгөө, даалгавар, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс тухайн хэлтсийн эрхлэх ажил үүрэгтэй холбогдсон асуудлаар ирсэн санал хүсэлт гомдлыг судалж холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэх;
- Хот тохижилтын ажилд туслах болон санаачлага гарган ажиллах байгууллага, иргэдийг дэмжиж, тэднийг ажиллах бололцоогоор хангах, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, ажлын явц,гүйцэтгэлд хяналт тавих зэргээр хамтран ажиллах;
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн үйл ажиллагааны чиглэл:
Дүүргийн дэд бүтэц, тохижилт, орчны бохирдол, гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, сууц өмчлөгчдийн холбоодын талаар тодорхой асуудлуудыг боловсруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга бусад холбогдох байгууллагуудад оруулж шийдвэрлүүлэх;
Хэлтсийн хариуцах ажлын хүрээнд ард иргэдээс тавьсан хүсэлт болон дүүрэг хөгжүүлэх талаар тавьсан санал, санаачлага, хамтын ажиллагааны бүх хэлбэрийг дэмжих;
Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дүүргийн иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилтын асуудлуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тооцоо судалгаа хийж, тулгамдаж буй зорилтыг хэрэгжүүлэхэд санаачлага гарган ажиллах;
Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тохижилтын асуудлаар тусгагдсан хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд хяналт тавих;
Дүүргийн хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалт, нийтийн эдэлбэр газрын цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний бодлогыг боловсруулж, менежментийг сайжруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
Дүүргийн тохижилт, байгаль орчин ногоон байгууламж, гэрэлтүүлэг, рекламны байгууламж, дэд бүтэц, сууц өмчлөгчдийн холбоо, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн асуудлаар баримтлах бодлого, шинээр гарах хууль тогтоомж, хэтийн болон ойрын зорилтын дагуу дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тодорхой асуудал оруулах, батлагдсан төлөвлөгөө, даалгавар, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
Дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс тухайн хэлтсийн эрхлэх ажил үүрэгтэй холбогдсон асуудлаар ирсэн санал хүсэлт гомдлыг судалж холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэх;
Хот тохижилтын ажилд туслах болон санаачлага гарган ажиллах байгууллага, иргэдийг дэмжиж, тэднийг ажиллах бололцоогоор хангах, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, ажлын явц,гүйцэтгэлд хяналт тавих зэргээр хамтран ажиллах;
Дүүргийн тохижилтын ажлыг бүсчлэн зохион байгуулж цэцэрлэгжилт, тохижилт, архитектурын байгууламж болон хөшөө дурсгал, нийтийн аж ахуйн эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн санг бий болгож бүртгэлжүүлэх, бүрэн байдлыг хангах, ашиглалт арчлалтанд хяналт тавих, сэргээн засварлах ажлыг төлөвлөх, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, ажил үйлчилгээ явуулахад гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллах;
Ч.Ишдулам | Агаар, орчны бохирдлын хяналтын ахлах ажилтан | 99263353 |
Б.Цэрэнбүжид | Агаар, орчны бохирдлын хяналтын ажилтан | |
Ж.Үүрийнжин | Агаар, орчны бохирдлын хяналтын ажилтан | 88671180 |