ЭРХЭМ ЗОРИЛГО
Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, дэд бүтэц, рекламны байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх, арчлалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг хугацаанд нь тайлагнах, хууль тогтоомж, дүүргийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэдийн тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтсийн үйл ажиллагааны чиглэл:
- Дүүргийн дэд бүтэц, тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламжийн талаар тодорхой асуудлуудыг боловсруулж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга бусад холбогдох байгууллагуудад оруулж шийдвэрлүүлэх;
- Хэлтсийн хариуцах ажлын хүрээнд ард иргэдээс тавьсан хүсэлт болон дүүрэг хөгжүүлэх талаар тавьсан санал, санаачлага, хамтын ажиллагааны бүх хэлбэрийг дэмжих;
- Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дүүргийн иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилтын асуудлуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тооцоо, судалгаа хийж, тулгамдаж буй зорилтыг хэрэгжүүлэхэд санаачилга гарган ажиллах
- Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тохижилтын асуудлаар тусгагдсан хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд хяналт тавих;
- Дүүргийн тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, рекламын байгууламж, дэд бүтцийн асуудлаар баримтлах бодлого, шинээр гаргах хууль тогтоомж, хэтийн болон ойрын зорилтын дагуу дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тодорхой асуудал оруулах, батлагдсан төлөвлөгөө, үүрэг даалгавар, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс тухайн хэлтсийн эрхлэх ажил үүрэгтэй холбогдсон асуудлаар ирсэн санал хүсэлт гомдлыг судалж холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэх;
- Хот тохижилт, нийтийн аж ахуйн ажилд туслах болон санаачлага гарган ажиллах байгууллага, иргэдийг дэмжиж, тэднийг ажиллах бололцоогоор хангах, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавих зэргээр хамтран ажиллах;
- Дүүргийн тохижилтын ажлыг бүсчлэн зохион байгуулж цэцэрлэгжилт, тохижилт, нийтийн аж ахуйн эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн санг бий болгож бүртгэлжүүлэх, бүрэн байдлыг хангах, ашиглалт арчлалтанд хяналт тавих, сэргээн засварлах ажлыг төлөвлөх, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, ажил үйлчилгээ явуулахад гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллах;
- Дүүргийн хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалт, нийтийн эдэлбэр газрын цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний бодлогыг боловсруулж, менежментийг сайжруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Дүүргийн тохижилт, байгаль орчин ногоон байгууламж, гэрэлтүүлэг, рекламны байгууламж, дэд бүтэц, сууц өмчлөгчдийн холбоо, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн асуудлаар баримтлах бодлого, шинээр гарах хууль тогтоомж, хэтийн болон ойрын зорилтын дагуу дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тодорхой асуудал оруулах, батлагдсан төлөвлөгөө, даалгавар, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс тухайн хэлтсийн эрхлэх ажил үүрэгтэй холбогдсон асуудлаар ирсэн санал хүсэлт гомдлыг судалж холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэх;
- Хот тохижилтын ажилд туслах болон санаачлага гарган ажиллах байгууллага, иргэдийг дэмжиж, тэднийг ажиллах бололцоогоор хангах, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, ажлын явц,гүйцэтгэлд хяналт тавих зэргээр хамтран ажиллах;
- Дүүргийн тохижилтын ажлыг бүсчлэн зохион байгуулж цэцэрлэгжилт, тохижилт, архитектурын байгууламж болон хөшөө дурсгал, нийтийн аж ахуйн эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн санг бий болгож бүртгэлжүүлэх, бүрэн байдлыг хангах, ашиглалт арчлалтанд хяналт тавих, сэргээн засварлах ажлыг төлөвлөх, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, ажил үйлчилгээ явуулахад гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллах;
UCS 1402C2020 Саравч, сүүдрэвчинд тавигдах ерөнхий шаардлагаUCS0501A_Үерээс хамгаалах барилга байгууламжийн төлөвлөлт хийх удирдамжUCS0501B_Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн материал эдлэлийн чанар стандартын шаардлагаUCS0501C_Үер борооны уснаас хамгаалах барилга байгууламжийн бүтээц хийц эдлэлийн техникийн зургийн каталогUCS0704B_Бохир усны цооног, бие даасан цэвэрлэх байгууламжUCS0801A_Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн төлөвлөлтUCS1901A_Нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн менежментНийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журамТэрбум мод үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол
№ | Нэр | Албан тушаал | Холбоо барих |
1 | Г.Туяацэцэг | Хэлтсийн дарга | 86071107 |
2 | Э.Баатарсүрэн | Ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналт хариуцсан мэргэжилтэн /Хэлтсийн ахлах мэргэжилтэн/ | 99133367 |
3 | О.Мөнх-Эрдэнэ | Гэрэлтүүлэг, камержуулалт хариуцсан мэргэжилтэн | 88849666 |
4 | Б.Нарандулам | Авто зам, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн | 80030038 |
5 | Б. Эрдэнэзул | Хог хаягдлын менежмент, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн. | 94001772 |
6 | С.Болормаа | Сууц өмчлөгчдийн холбоо, цэвэрлэгээ хариуцсан ажилтан | 88048779 |
Агаар, орчны бохирдолын хяналтын тасаг |
|||
7 | Ч.Ишдулам | Агаар, орчны бохирдлын хяналтын ахлах ажилтан | 99263353 |
8 | Б.Цэрэнбүжид | Агаар, орчны бохирдлын хяналтын ажилтан | 96 641086 |
9 | Ж.Үүрийнжин | Агаар, орчны бохирдлын хяналтын ажилтан | 88671180 |