ЭРХЭМ ЗОРИЛГО
Батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтуудыг батлан хамгаалах ашиг сонирхолд нийцүүлэх үндсэн дээр орон нутгийн хамгаалалтад тулгуурласан цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг найдвартай хангах.
ЦЭРГИЙН ШТАБЫН ЧИГ ҮҮРЭГ
Цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
ТҮҮХ
БНМАУ-ын АИХ-ын 1965 оны 79 дүгээр зарлигаар нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулснаар хорооны захиргаа байсныг татан буулгаж районуудыг зохион байгуулахад Ажилчны районы АДХГЗ байгуулагдаж бүрэлдэхүүнд нь Цэргийн төлөөлөгч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
– 1979 оны 5 дугаар сарын 29-ний БХЯ-ны сайдын н/182 тоот тушаалаар Ажилчны районы Цэрэг иргэний хамгаалалтын тасаг,
– 1979 оны БХЯ-ны сайдын 255 тоот тушаалаар Ажилчны районы АДХГЗ-ны Цэргийн хэлтэс,
– 1992 оны 9 дүгээр сарын 11-ны Монгол улсын засгийн газрын 25 тоот тогтоолоор Хан-Уул дүүргийн засаг даргын Тамгын газрын Цэрэг, иргэний хамгаалалтын хэлтэс,
– 2003 оны 1 дүгээр сарын 9-ний БХЯ-ны сайдын н/01 дүгээр тушаалаар засаг даргын дэргэдэх Цэрэг иргэний хамгаалалтын штаб,
– 2004 оны Нийслэлийн засаг даргын 25 тоот захирамжаар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб болон үйл ажиллагаагаа явуулж байна.
ШТАБЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Штаб нь дүүргийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна. Штаб нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргаас захиргааны удирдлагаар, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангагдана.
Штаб нь дүүргийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна. Штаб нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргаас захиргааны удирдлагаар, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангагдана.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2004 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 66
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
“Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
- “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай. /Хавсралтад ЗГ-ын 2015 оны 38-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
- Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цэрэг-иргэний хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 206 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ж.ГҮРРАГЧАА
Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолын хавсралт
АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штаб (цаашид “штаб” гэнэ) нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Штаб нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон ажиллана.
- Штабын үйл ажиллагаа нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд оршино:
3.1. батлан хамгаалах талаархи бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
3.2. хуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3.3. цэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх;
3.4. цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах;
3.5. цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах;
3.6. нутаг дэвсгэртээ байрлаж байгаа зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллах;
3.7. үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, иргэдийг хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх, энэхүү арга ажиллагааг удирдан зохион байгуулах;
3.8. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт зохион байгуулах;
3.9. орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулах. /ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 38-р тогтоолоор нэмсэн/
- Штаб нь зохих журмын дагуу хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Штабын удирдлага, зохион байгуулалт
- Штаб нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.
- Штаб нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргаас захиргааны удирдлагаар, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангагдана.
- Штабын даргыг Батлан хамгаалахын сайд, ажилтныг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө
- 71. Штабын дарга дараах шаардлагыг хангасан байна: /ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 38-р тогтоолоор нэмсэн/
-цэргийн академид суралцаж, цэргийн дээд боловсрол эзэмшсэн;
-цэргийн ухааны магистр, түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой;
-зэвсэгт хүчинд тасралтгүй 15, түүнээс дээш жил, үүнээс сүүлийн 4-өөс доошгүй жил батальон захирагч, түүнтэй адилтгах албан тушаалд ажилласан ажлын туршлагатай байх;
-хошууч болон түүнээс дээш цолтой байх. 72. Цэргийн штабын ажилтан дараах шаардлагыг хангасан байна: /ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 38-р тогтоолоор нэмсэн/
-цэргийн дээд сургууль төгссөн;
-цэргийн ухааны бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
-зэвсэгт хүчинд тасралтгүй 10, түүнээс дээш жил, үүнээс сүүлийн 4-өөс доошгүй жил ротын захирагч, түүнтэй адилтгах албан тушаалд ажилласан ажлын туршлагатай байх;
-ахмад болон түүнээс дээш цолтой байх.
- 73. Штабын дарга, ажилтан нь “Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт”-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байна. /ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 38-р тогтоолоор нэмсэн/
- Штабын дарга нь дотоод ажлын төлөвлөлт, зохион байгуулалттай холбогдсон асуудлаар шийдвэр гаргаж, штабын ажилтнуудыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангана.
Гурав. Штабын эрх, үүрэг
- Штаб дор дурдсан эрхтэй байна:
9.1. хуульд заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийн дагуу хүн, техникийг сум, дүүргээр хуваарилан оногдуулан данслах, тухайн сум, дүүрэг (хороо)-ийн Засаг даргаар биелэлтийг гаргуулан авах;
9.2. сум, дүүргийн дайчилгааны төлөвлөгөө, үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг хянах, дүгнэлт гаргах, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;
9.3. холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас шаардлагатай тайлан мэдээг гаргуулан авах;
9.4. тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн харьяалал харгалзахгүйгээр батлан хамгаалах асуудалтай холбогдсон хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах;
9.5. хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд цэргийн жинхэнэ алба хаагчийн чөлөө, томилолтын хугацааг 7 хүртэл хоногоор сунгах;
9.6. орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, цэргийн үүрэгтэн, иргэдийг шагнаж, урамшуулахаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад тодорхойлох;
9.7. хууль тогтоомжид заасан бусад эрх.
- Штаб нь дор дурдсан үүрэгтэй байна:
10.1. салбарын талаархи бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг бүх нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах;
10.2. хууль тогтоомжид заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан Засаг даргатайгаа зөвшилцсөний үндсэн дээр эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;
10.3. эрх бүхий байгууллагын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, халах, цэрэг-техникийн шинэчилсэн бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах, дайчилгааны даалгаврыг хангах бүх талын арга хэмжээ авах;
10.4. үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах арга хэмжээг орон нутагт төлөвлөн зохион байгуулж, хяналт тавих оперативын бэлтгэлийн явц, төлөвлөлт, биелэлтэд дүгнэлт хийж боловсронгуй болгох, тэдгээрээс сэргийлэх, тэмцэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг удирдах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
10.5. орон нутгийн хамгаалалтын удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
10.6. сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагаас цэргийн болон үй олноор хөнөөх зэвсэг, хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах сургалт, дадлагад оролцох хүн, техникийг тодорхойлох, үүнтэй холбогдсон төлөвлөгөө хийхэд туслах, зарлах, мэдээлэх;
10.7. улсын хил хамгаалалтад туслах хүчний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
10.8. цэргийн сургуульд суралцах, анги, салбарт гэрээгээр алба хаах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг судлах, үзлэг, шалгаруулалтад оруулах;
10.9. эрхэлсэн ажлын чиглэлээр батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн удирдлагын байгууллага, Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, Засаг даргад мэргэжлийн зөвлөлгөө өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;
10.10. Батлан хамгаалахын сайдын тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
10.11. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт сургаж бэлтгэх, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, алба хаалгах, тэдэнтэй холбогдсон асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
10.12. цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаагчдын бүртгэлийг хөтлөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах;
10.13. цэргийн бэлтгэл үүрэгтэнг давтан сургах, цэргийн дүйцүүлэх албатай холбогдсон зардлын нэгдсэн тооцоог гаргаж, орон нутгийн төсөвт тусгуулахаар аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргад уламжлах;
10.14. амралт, чөлөөгөөр болон томилолтоор орон нутагт яваа цэргийн жинхэнэ албан хаагчийг бүртгэн, чөлөөний хуудас, томилолтод тэмдэглэл хийх;
10.15. тухайн аймаг болон нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг барагдуулах;
10.16. гамшгийн аюулын үед зэвсэгт хүчнээс тусламж үзүүлэхээр томилогдсон бүрэлдэхүүний орон нутгийн мэргэжлийн байгууллагатай харилцах ажиллагааг зохион байгуулах;
10.17. аймаг,нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөтэй холбогдолтой баримт бичгийг боловсруулах, тэдгээрийн нууцлалт, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
10.18. цэргийн штабын ажлын мэдээ, тайланг тогтоосон журмаар гарган батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад хүргүүлэх, илтгэх.
—оОо—
ЦЭРГИЙН ШТАБААС ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
1. Батлан хамгаалах талаархи бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
2. Хуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3. Цэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх;
4. Цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах;
5. Цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах;
6. Нутаг дэвсгэртээ байрлаж байгаа зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллах;
7. Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, иргэдийг хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх, энэхүү арга ажиллагааг удирдан зохион байгуулах;
8. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт зохион байгуулах;
9. Орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулах.
10, Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу мэдэгдэх
Д. Баасанхүү | Цэргийн штабын дарга (Хурандаа) | 99914045 |
Э. Бат-Эрдэнэ | Тоо бүртгэлийн ахлах офицер /Хошууч/ | 80900404 |
О. Ариун-Эрдэнэ | Дайчилгааны офицер (Дэд хурандаа) | 99010419 |
М Хишгээ | Төлөвлөлт, сургалтын офицер /хошууч/ | 99009283 |
Н. Цэцэгбал | Мэдээллийн аюулгүй байдлын офицер /хошууч/ | 99036155 |
М.Төрмандах | Шуурхай байдлын ахлагч /сургагч ахлагч/ | 88002704 |