Хан-Уул
Мэдээлэл

“МӨНГӨН УЛААНБААТАР” ӨВЛИЙН СПОРТ НААДАМ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 30-ны А/46 тоот захирамжийн дагуу “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагаа өнгөрөгч бямба гарагт буюу 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хүй долоон худаг дахь UB Resort цанын баазад болж өнгөрлөө. Энэхүү спорт наадамд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлаг, оролцогч байгууллагууд цас мөсөөр бүтээл урлаж, мөсөн хотхон байгуулж, шилдэг бүтээлийг шалгарууллаа. Мөн наадам зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс болон байгууллагууд уралдаан тэмцээн зохион байгуулж, нэг өдрийг эрүүл агаарт өнгөрүүлсэн юм. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газар, түүний харьяа хэлтсийн 480 гаруй албан хаагчид тус ажлын хэсгээс зохион байгуулсан уралдаан тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд нэгдсэн дүнгээр хоёрдугаар байранд шалгарлаа.