Хан-Уул
Мэдээлэл

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ БОЛЛОО

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/17 тушаалаар байгууллагын дотоодод ажиллах орон тооны бус зөвлөл, хороо, комиссуудыг байгуулсан бөгөөд Ёс зүйн хорооноос 2017 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хэлтсийн нийт ажилтан албан хаагчдад “Үйлчилгээний соёл” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын харъяа Удирдлагын академийн Төрийн Удирдлагын Тэнхимийн багш дэд профессор, доктор М.Амартүвшин  дээрх сэдвээр иргэдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд ажилтнуудын харьцаа хандлага, харилцааны соёлыг хэвшүүлэх талаар сонирхолтой сэдвээр мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо.