Хан-Уул
Мэдээлэл

“СОРИЛЫН ДАРААХ ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ” СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул Эрүүл мэндийн төв,  дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран Хан-Уул дүүргийн иргэдэд зориулан “Идэвхтэй хөдөлгөөнийг сурталчилах” 3 сарын аяныг эхлүүлээд буй. Тус аяны хүрээнд “Хөдөлгөөн эрч хүч” сэдэвт сургалтыг ЗТХЯ-ны харъяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн ажилчин, албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр тус байгууллагын хамт олонд ажлын байрны дасгал, завсарлагааны дасгал, шохойжилтын дасгалуудыг тус тус хийж сонирхууллаа.
Мөн тус байгууллагтай цаашид сорил болон дасгал хөдөлгөөн хийх, нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.