Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хорооны хөгжил –Төрийн үйлчилгээ” зорилтын хүрээнд “Явуулын нэг цэгийн үйлчилгээ” зохион байгуулагдаж байна. “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г дүүргийн алслагдсан хороод буюу 12,13,14 дүгээр хороодод /2017.11.11/ өдөр 10:00 – 18:00 цаг хүртэл зохион байгуулагдана.
Явуулын нэг цэгийн Төрийн үйлчилгээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх харьяа хэлтэс албад өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу иргэддээ Төрийн үйлчилгээ үзүүлж байна.
Иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрийнхээ гаднаас хүссэн төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж энэхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байхыг хүссэн юм. Мөн тус үйл ажиллагааны бас нэг онцлог нь иргэд Төрийн үйлчилгээг нэг дороос авахаас гадна удирдлагуудад тулгамдаж буй асуудлаа танилцуулж, газар дээрээ асуудлаа шийдвэрлүүлсэн сайхан арга хэмжээ болж байна. Шийдвэрлүүлэх боломжгүй асуудлаа саналын хуудсаар дамжуулан өгч, холбогдох төрийн байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлэхээр боллоо.
Өнөөдрийн үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ иргэдийг ая тухтай хүссэн үйлчилгээгээ авч, өөрсдийн оршин суудаг хороонд тулгамдаж буй асуудлаа саналын хуудасаар дамжуулан өгөхийг уламжиллаа. Ялангуяа ахмадууд болон хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ нэн чухал. Тиймээс эрүүл мэндийн болон өөрт шаардлагатай бүхий л үйлчилгээг бүрэн авч, эрүүл саруул Эко дүүрэгт аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе хэмээлээ. Эцэст нь төрийн үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэж байгаа бүх албан хаагчдаа ажлын амжилт хүсэж талархал илэрхийлэе гэв.
Алслагдсан хороодын иргэд Төрийн үйлчилгээг нэг дороос ойр, хүртээмжтэй, түргэн шуурхай авах боломжийг ханган ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон ажилчин албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Цаашид энэхүү ажлыг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эхний байдлаар алслагдсан 3 хороодын нийт 15000 гаруй иргэд дараах Төрийн үйлчилгээг өнөөдөр авч байна.
Явуулын нэг цэгийн Төрийн үйлчилгээ нь:
- Өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах
- Хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх
- Гэрэлтүүлэг, зам засвар, СӨХ, ногоон байгууламж тохижилт, худаг ус, агаарын бохирдол, сайжруулсан зуух, цахилгааны хөнгөлөлт, уурын зуух, төслийн зуухны талаар санал, хүсэлт хүлээн авах, зөвлөгөө мэдээлэл өгөх
- Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийг гэрээт цэргийн албанд элсүүлэх, цэргийн дүйцүүлэх албанд элсүүлэх талаар заавар, зөвлөгөө өгөх, цэрэг татлага, халалт, цэрэг, техникийн тоо бүртгэлийн талаар иргэдэд зөвлөмж өгөх, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах журмыг танилцуулах
- Гэр хорооллын дахин төлөвлөлт, 2017 онд улс,нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын танилцуулга
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмж, хүнсний эрхийн бичигхөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалал, ахмад настны нийгмийн хамгаалал
Алдар цолтой ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө
өгөх.хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалал, ахмад настны нийгмийн хамгаалал
Алдар цолтой ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө
өгөх.
- “Хөдөлгөөнт бирж” ажиллуулах Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, байнгын болон түр ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах,хөдөлмөрийн сургалт болон мэргэжлийн боловсролын сургалтын бүртгэл
- Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо /ДОХ, тэмбүүгийн сорил авах, цусны даралт,биеийн өндөр жин үзэх, захын цусанд сахар тодорхойлох г.м/
- Сайн дурын даатгалд хамруулах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ /ЭМД-ын дэвтэр бөглөнө/, тэтгэвэр, тэтгэмжийн талаар хуулийн зөвлөгөө өгөх, “Урьдчилан сэргийлэх ,эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээний багц”-ын талаар танилцуулах, иргэдийг хамруулах
- Иргэдэд газрын харилцаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
- Иргэний бүртгэлийн үйлчилгээний талаар заавар, зөвлөгөө өгөх, холбогдох материалын бүрдүүлэлтийг хүлээн авах
- Татварын хууль тогтоомж /НӨАТ-ын шинэчилсэн хуулийн талаар зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээнүүд нэг дор явагдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.
- Албан бус насан туршийн боловсролын талаар мэдээлэл, зөвлөгөө, иргэдийн үсийг үнэ төлбөргүй засах
- Төвийн бүртгэлд үйлдвэрлэл эрхлэгчийг бүртгэх, төслийн болон бусад зөвлөгөө өгөх
мэдээллийн үйлчилгээ, “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүл болон Төсөл бичих арга зүйн гарын авлагаар хангах зэрэг үйлчилгээ нэгэн зэрэг өгч байна.