Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудыг мэргэжлээ зөв сонгоход туслах, хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, үндэсний хэл, соёл, уламжлалаа эрхэмлэдэг ёс суртахууны төлөвшилттэй хувь хүн болж хөгжүүлэх зорилготой “Миний ирээдүй-Миний гарт” сарын аяны хүрээнд Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн ЕБС-ийн сурагчид үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцах “Өртөөлчилсөн аялал”-ыг 2 дахь жилдаа амжилттай зохион байгууллаа.
“Өртөөлчилсөн аялал”-д ерөнхий боловсролын 16 сургуулийн 45 сурагч хамрагдаж, хөтөлбөрийн дагуу “Улаанбаатар хотын музей”-д зочилон, түүхийн дурсгалт бүтээлүүд, эд зүйлсийг үзэж сонирхлоо.


Мөн “Монфреш сүү” ХХК, “Өгөөж чихэр боов” ХХК, “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-ийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа. Үүнд үйлдвэрийн үйл ажиллагаа, дэвшилтэд техник технологи гэж юу вэ, үйлдвэрлэлийн процесс хэрхэн өрнөдөг, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл, болзошгүй гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагыг олж авсан үр дүнтэй дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрөөлөө.