Хан-Уул
Тендерийн урилга

ШИНЭ ХАН-УУЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН /ТЕНДЕРИЙН УРИЛГА/

                                    Огноо: 2018 оны 05 дугаар сарын 11

Тендер шалгаруулалтын нэр:  Хан-уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэнд байршуулах эд зүйлс худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД  ТҮТ 2018/12

Хан –Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ  нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хан-уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэнд байршуулах эд зүйлс худалдан авах ажил”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал авах тендерийн бичиг баримтыг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 / тавин мянга / төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Улаанбаатар хотын  банкны 2603025974  /ХУД-ийн ТҮТөв/ тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

            Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жилд  /2016, 2017 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь 20 000 000 төгрөгөөс багагүй байна.

            Баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил /2016, 2017 он/

            Сүүлийн  хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 2 жилийн /2016,  2017 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа  15 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй  худалдах ажил хийсэн  байна. Түүнийг нотлох баримт гэрээ, фото зургын хамт ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 5 дугаар сарын 18 -ны өдрийн 09.00 цаг–аас өмнө Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3 дугаар хороо,  Засаг даргын тамгын газрын 2 дугаар байр 201 тоот хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 09.30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй  бараанд давуу  эрхийн  зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Засаг даргын тамгын газрын 2 дугаар байр, 2 давхарт 201 тоот, утас: 70110294, 99122057