Хан-Уул
Алдрын булан Мэдээлэл

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хан-Уул дүүргийн 100 гаруй иргэдэд төрийн дээд одон медалиар шагнагдсаныг өнөөдөр дүүргийн удирдлагууд гардуулан өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.


Шинэ оны босгонд эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор 5, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 12, “Алтан гадас одон”-оор 42, “Цэргийн гавьяаны одон”-оор 2, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 33, Цэргийн хүндэт медаль-1 иргэн тус тус шагнагдлаа.