Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЫГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛ ГАРГАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

НИТХ-ийн 2019 оны 26/06 дугаар “Мал аж эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн батлах тухай” тогтоол, ХУД-ийн Засаг даргын 2019 оны А/276 дугаар “Мал аж эрхлэхийг хориглосон бүсээс малыг албадан гаргах тухай” захирамжийн хүрээнд тус дүүргийн 12 дугаар хорооны мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал суурьшуулан маллаж байгаа 13 малчин өрхөд ХУД дэх МХХ-ийн даргын гаргасан хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлж, гарын үсгээр баталгаажуулан ажиллалаа.