Хан-Уул
Мэдээлэл

НЭГ. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2020 оны 10 дугаар сарын 07

Тендер шалгаруулалтын нэр: Ханул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд                      шаардлагатай давс, бодис нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах                                                                        

 Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2020/ТҮТ-ӨХ-11

            Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай  давс нийлүүлэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал авах тендерийн бичиг баримтыг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 / тавин мянга / төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны 2603027459 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон Туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2018 он, 2019 он/ийн дундаж борлуулалт

             45 000 000 /дөчин таван сая/ төгрөгөөс багагүй байх.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2018 он, 2019 он/

              Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг

             жилийн хугацаанд доод тал нь 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийн давс нийлүүлэх                      

             ажил гүйцэтгэсэн байх

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: Шаардлагагүй

             Үндсэн үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа

Гадаадын этгээд тендер ирүүлэх Эрхгүй.

Дотоодын  давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Үнийн саналыг 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 20 дугаар хороо Шүүх 2 байр2 давхар 202 тоот хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 10 дугаар сарын 14ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 20 дугаар хороо Шүүх 2 байр2 давхар 202 тоот, Ерөнхий нягтлан П. Баасанхүү 89032458