Хан-Уул
Мэдээлэл

ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ХЯЗГААРЛАГДААГҮЙ 14 ЧИГЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 5651 АЖИЛТАН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА

Хан-Уул дүүргийн хэмжээнд PCR шинжилгээний байнгын 4 цэгийг ажиллуулж байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 14 байгууллагын ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн 3 өдрийн PCR шинжилгээнд үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 14 байгууллагын нийт 5651 ажилтан хамрагдсан.
Шинжилгээний цэгт мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид халдвар хамгааллын дэглэм, заавар зөвлөмжийг мөрдүүлэн, цэгийн ариутгал, халдваргүйтгэлийг зохих зааврын дагуу хийлгэж хяналт тавин ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Онцгой комисс /2021.02.16/