Хан-Уул
Мэдээлэл

ГАНЦХАН ХУВЬ Л #ЦЭВЭР УС

Дэлхийн гадаргын 70-75% нь усан бүрхүүл боловч түүний зөвхөн ГАНЦХАН хувь нь л цэвэр ус юм. Насанд хүрсэн хүний биеийн 70%-ийг, харин нярай хүүхдийн биеийн 86%-ийг ус эзэлдэг. Дэлхийн эрдэмтэд усанд нарийн судалгаанууд хийж туршилтуудаар баталжээ.

– Загасны биеийн 75%, төмсний 76%, алимны 86%, улаан лоолийн 90%, өргөст хэмхний 95%, тарвасны 96% ус болохыг тогтоосон.
– Дэлхий дээрх бүх өвчлөлийн 85% нь усаар дамждаг.
– Хүний бие усныхаа 2%-ийг алдахад маш ихээр цангадаг. Цаашлаад 10%-ийн шингэнээ алдахад хий юм харж, 12%-д хүрвэл эмчийн тусламжгүй бол сэхээх боломжгүй болдог. 20%-ийн шингэнээ алдвал шууд үхэлд хүрдэг байна.
– Зөвхөн усны дэглэм барьж таргалалттай тэмцэж болно. Эхлээд ундаа, шүүс уухаа зогсоож, дараа нь цай, кофег больж цэвэр усаар дагнавал илчлэг ихтэй хоол идэх дуршил эрс багасдаг.
– Судалгаагаар өдөрт 6 аяга ус уудаг хүн зүрхний шигдээсээр өвчлөх магадлал маш бага болохыг тогтоожээ.
– Хүн амьдралынхаа туршид 35 тонн ус уудаг.
– Тэнгис, далайн 1 куб.см усанд 1.5 грамм уураг болон бусад бодис агуулагддаг.
– Дэлхийн хамгийн цэнгэг устай орон бол Финлянд.
– Халуун ус илүү хурдан хөлддөг.
– Мөсний хөлдөлт – 135 хэмд хүрэхэд яг шил шиг талст бүтэцгүй цул болдог.
– Мөсөн голын ус хамгийн цэнгэг байдаг.
#УСГҮЙГЭЭР бүтээгдэх зүйл нэгээхэн ч үгүй.
– Нэг кг талханд 3.2л ус
– Нэг кг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2.8л ус
– Нэг литр шар айраг хийхэд 8.5л ус
– Нэг кг хиам, утсан мах, махан бүтээгдэхүүнд 38.5л ус
– Нэг кг гурил үйлдвэрлэхэд 4.7л ус
– Нэг ширхэг тоосго хийхэд 1.81 л ус
– Нэг мВт цаг цахилгаан гаргахад 0.41 тонн ус
– Нэг куб метр алтны элс угаахад 4.1 тонн ус
– Нэг тонн төмрийн бэлдмэл бэлтгэхэд 4.7 тонн ус зарцуулдаг.
УБ хотын гэр хорооллын бүсэд нэг литр усыг 1 төгрөгөөр худалдан авдаг, харин тэр усыг зөөвөрлөхөд 1 литр усны өртөг 7 төгрөг байдаг.
НҮБ-аас 1992 онд жил бүрийн 3-р сарын 22-ныг #ДЭЛХИЙН #УСНЫ #ӨДӨР болгон тунхагласан. Эдүгээ усны хомсдолоос үүдэн өдөрт 11 мянган хүүхэд, 3000 том хүн нас барж байна. НҮБ-аас 2050 он гэхэд 48 орны 2 тэрбум хүн ундны усны гачигдалд орно гэж үзсэн. Нэг шалтгаан нь дэлхийн гааргын усны зөвхөн 1% нь ундны ус бөгөөд маш бага нөөцтэй гэсэн үг. Нөгөө шалтгаан нь дэлхийн хүн амын өсөлт, дулаарал, цөлжилт, гол, цэвэр усны эх үүсвэрийн бохирдол юм.
УБ хотод усны шугамын хоолойнууд зэвэрч нарийсаад удаан тэссэн ч зэвтэй, шар ус гарах нь улам нэмэгдэж байна. Орон сууцны нэг айл өдөрт 276 литр усыг замбараагүй хэрэглэдэг нь хөгжсөн орны том хотуудаас 2-3 дахин илүү юм. Мөн Монголын хамгийн том аюул бол нутаг дэвсгэрийн 78% нь цөлжсөн явдал бөгөөд энэ нь олон удаагийн судалгаануудаар тогтоогдсон.