Хан-Уул
Мэдээлэл

ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН НЭЭЛТТЭЙ ЦАХИМ СУРГАЛТАД ИРГЭД ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ОРОЛЦООРОЙ /2021.03.24/

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилт “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт шинжлэх ухаан, танин мэдэхүйн цахим сургалтыг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ.

Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, Боловсролын газар, хэлтэс, сургуулийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд, ажилтан, алба хаагчид хамрагдах юм.
Мөн энэхүү сургалтыг сонирхсон иргэд нээлттэй оролцох боломжтой бөгөөд дараах https://worldvision.zoom.us/j/91676889903 линкээр бүртгүүлж, хамрагдах боломжтой юм.