Хан-Уул
Тендерийн урилга

“Эко ахмадын сувилал ОНӨААТҮГ-т шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэх”  

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2020 оны 03 дугаар сарын 24ий өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Эко ахмадын сувилал ОНӨААТҮГ-т шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэх 

Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202101015

             Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Эко ахмадын сувилал ОНӨААТҮГ-т шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

            Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

             Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилд 2019, 2020 оны борлуулалтын орлого аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.

             Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байна.

             Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх бөгөөд  цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг давхар шалгана.

             Сүүлийн 2 жил /2019, 2020/-ийн аль нэг жилд ядаж нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Тендерт оролцогч нь тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээнд:

 Багц-1: Гэр ахуй модон эдлэл үйлдвэрлэл /тохирлын гэрчилгээ/

Багц-2: Улсын бүртгэлийн гэрчилгээнд гадаад худалдааны чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг байх.  

Тендерийн хамт Тендерийн баталгаа нь

Багц-1 2,101,200 /хоёр сая нэг зуун нэг маянга хоёр зуу/ төгрөг

Багц-2 1,038,800 /нэг сая гучин найман мянга найман зуу/ төгрөг-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа байх хугацаа: 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны  тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба

Утас: 70009011