Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/151 Хан-Уул Зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих Геодезийн хэмжилзүйн багаж худалдан авах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 03 сарын 30-ны өдөр                          Дугаар А/151                                 Улаанбаатар хот

 

 

 

Хан-Уул Зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын

батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих Геодезийн хэмжилзүйн

багаж худалдан авах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хан-Уул Зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих Геодезийн хэмжилзүйн багаж худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Үнэлгээний хорооны дарга:       Л.Отгонбаяр    Хан-Уул дүүргийн Засаг даргын

Тамгын газрын Төлөвлөлт,

гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн

даргын албан үүргийг түр орлон

гүйцэтгэгч

 

Гишүүд:                                       У.Намуун             Хан-Уул дүүргийн Засаг даргын

Тамгын газрын Төлөвлөлт,

гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн

Орон нутгийн хөгжил, хөрөнгө

оруулалтын төлөвлөлт,

хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

 

Э.Энхтамир          Хан-Уул дүүргийн Худалдан

авах ажиллагааны албаны

сургалт, тайлан мэдээ

хариуцсан мэргэжилтэн

 

Б.Оюунчимэг      20 дугаар хорооны иргэн

/зөвшилцсөнөөр/

 

Нарийн бичгийн дарга:                     Т.Гантуяа           Хан-Уул дүүргийн                                                                                                           Худалдан  авах                                                                                                               ажиллагааны албаны

цахилгаан, дулаан хариуцсан инженер

 

  1. Сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг үнэлгээний хороо /Л.Отгонбаяр /-нд, Худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаатай холбогдох бүх баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэн архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.

 

  1. Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг Хан-Уул Зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын батлагдсан төсвөөс гаргаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул Зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын захирал /Ц.Ган-Эрдэнэ/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН