Хан-Уул
Тендерийн урилга

Хан-Уул Зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих Геодезийн хэмжилзүйн багаж худалдан авах

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр

                Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул Зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих Геодезийн хэмжилзүйн багаж худалдан авах, ХУДХААА/202101036  дугаартай тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:
    • Сүүлийн 2 жилд /2019, 2020 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлого аль нэг жилд 15,000,000 төгрөгөөс багагүй байна.
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
    • Сүүлийн 2 жилийн /2019, 2020 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 15,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй багаж, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.
  • Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх.
  • Шаардлагагүй

Үнийн саналыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цаг-аас өмнө цахим системээр илгээнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10.30 минут -т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн

 чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот,

утас: 70009011