13 C
Ulaanbaatar
2022/07/04 [04:02:06]
Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй туул голын эрэг дагуу эко зурвас байгуулах ажил /20-р хороо/

. Тендерийн урилга

Огноо: 2021 оны 04 дүгээр сарын 26ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй туул голын эрэг дагуу эко зурвас байгуулах ажил /20-р хороо/

Дугаар: ХУДХААА/202101007

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй туул голын эрэг дагуу эко зурвас байгуулах ажил /20-р хороо/ ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгнөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Сүүлийн 3 жил /2018, 2019, 2020 он/-ийн эцсийн санхүүгийн тайлан.

Ижил төстэй ажлыг гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жилд 2018, 2019, 2020 онуудад нэг удаадаа 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

  • 2.1 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /БЗБТ, АГТ, ҮЗБТ/
  • 2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв.

Шинэ бол:

  • ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл
  • ЗТ-11.2 Барилга байгууламжийн ажлын төсөв.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

  • 1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт.

Шинэ бол:

  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг

Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 26ы өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг цахим хэлбэрээр тендерийг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn