Хан-Уул
Мэдээлэл

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН 14 ДЭХ УДААГИЙН ХУРАЛДААН

Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр зохион байгуулагдаж, 4 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Тус хурлаар 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын явц, он дамжин хэрэгжиж буй ажлуудын гүйцэтгэл, байгаль орчин, тоосжилтын эсрэг авч буй арга хэмжээ, 2021-2024 онуудад хэрэгжих дэд хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж шийдвэрлэн, үүрэг чиглэл өглөө.