Хан-Уул
Мэдээлэл

“Манай хороо-миний гудамж”-2021 аяныг зохион байгуулах тухай

Хан-Уул дүүргийн хэмжээнд “Манай хороо-Миний гудамж”-2021 аяныг

 зохион байгуулах тухай

2021 оны 05 сарын 03 өдөр                                           Улаанбаатар хот

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах тухай А/27 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Манай хороо-Миний гудамж” аяныг  дүүргийн хэмжээнд 4 дэх жилдээ зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.

Дүүргийн нийт иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг тус аянд идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

Нэг. Зорилго:

Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоотойгоор тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг дээшлүүлж төрийн өмнө хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлж арчилж хамгаалах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү аяны зорилго оршино.

Хоёр. Хамрах хүрээ, хугацаа:

2.1. Аяныг нийслэлийн 9 дүүрэгт 2021 оны 02 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулна.

2.2. Аянд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдана.

Гурав. Аяныг дүгнэх:

3.1. Аяныг дүүрэг бүрээр дүгнэж гаргана.

Аяны хүрээнд хийгдсэн ажлыг дүгнэхдээ дараах үзүүлэлтээр дүгнэнэ.

3.1.1. Шилдэг дүүрэг

3.1.2. Шилдэг хороо /орон сууц/

3.1.3. Шилдэг хороо /гэр хороолол/

3.1.4. Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага

3.1.5. Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоо

3.1.6. Шилдэг орон сууцны контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төв

3.1.7. Шилдэг өрх /гэр хороолол/

3.1.8. Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага

Дөрөв. Шагнал урамшуулал:

Шагналыг Нийслэлийн 382 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд гардуулна.

Аяны хүрээнд идэвх санаачлагатай оролцсон (1) Шилдэг дүүрэг, (2) Шилдэг хороо /орон сууц/, (3) Шилдэг хороо /гэр хороолол/, (4) Шилдэг аж ахуйн нэгж байгууллага, (5) Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоо, (6) Шилдэг орон сууцны контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, (7) Шилдэг өрх /гэр хороолол/, (8) Шилдэг Хог хаягдлын үйлчилгээний байгууллагыг дараах тоо хэмжээгээр байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

Жич: Тайлан мэдээг сар бүрийн 5-ны өдрийн дотор өөрийн харъяа хороонд өгнө.

Шалгуур үзүүлэлт, холбогдох мэдээллийг холбоос хэсгээс татаж авна уу.

ШИЛДЭГ ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ДАРААХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ШАЛГАРУУЛНА.
ШИЛДЭГ ӨРХ /ГЭР ХОРОО/-Г ДАРААХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ШАЛГАРУУЛНА.
ШИЛДЭГ СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООГ ДАРААХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ШАЛГАРУУЛНА.