Хан-Уул
Мэдээлэл

Хан-уул дүүргийн 4,5,6 дугаар хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүд “хүүхдийн дархлаажуулалтын өрөө”-тэй боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Гүүднэйборс” ОУ-ын байгууллагатай 2013 оноос хойш боловсрол, ундны ус, эрүүл мэнд, орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд “Гүүд Нэйборс” ОУ-ын байгууллагатай хамтран дүүргийн 4,5,6 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн дархлаажуулалтын өрөө”-ний засвар болон тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

 

Тус Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр жилд дунджаар 0-15 насны 13279 хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд орон нутгийн эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэхэд нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

“Гүүднэйборс” ОУ-ын байгууллагын “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т Хан-Уул дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны 800 гаруй өрхийн 1500 орчим хүүхэд хамрагдаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар