-22 C
Ulaanbaatar
2022/01/24 [11:23:56]
Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ЭКО ДҮҮРЭГТ “ӨРХ БҮР ХАШААНДАА МОД ТАРЬЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ /2021.05.17/

Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 100 хороодтой хамтран 5000 орчим айл өрхүүдийн хашаанд мод тарих ажлаар эхлүүлсэн.
May be an image of outdoors
May be an image of outdoors
Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүрэгт 14 төрлийн модны 3250 ширхэг тарьц, суулгацыг гэр хорооллын 13 хорооны өрхүүдэд хүлээлгэн өгч, тарьц, суулгацыг ургуулахад шаардлагатай 26 тонн холимог хөрс, 245 тонн литр усыг айл өрхүүдэд хуваарилан өгөх зэрэг ажлыг зохион байгууллаа.
May be an image of outdoors
Аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Б.Өнөбат болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.
May be an image of 1 person and standing
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй тарьц, суулгацыг айл өрхүүдэд хүлээлгэн өгөхдөө давхар гэрчилгээ олгож ургалтыг анхаарах, зөвлөгөө өгөх, урамшуулал олгох зэрэг ажлыг зохион байгуулж байна.
May be an image of one or more people, people standing and outdoors
Цаашид өрх бүр хашаандаа мод тарьснаар агаар цэвэршүүлэх, орчны бохирдол, дуу чимээг бууруулах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг давуу талуудыг бий болгож эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэх юм.
May be an image of 2 people and people standing
May be an image of 2 people, people standing and flower
Хан-Уул Эко дүүрэг зорилтын хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрийн 105мкв талбайг зүлэгжүүлж, 300,0 орчин мод, бут, сөөгийг тарьж ургуулсан байна. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил дүүргийн хэмжээнд 5 дугаар сарыг дуустал үргэлжлэнэ.
No photo description available.
Иймд ЭКО дүүргийн иргэн бүр хашаандаа мод тарьж эрүүл Эко орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг хамтдаа БҮРДҮҮЛЦГЭЭЕ.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
May be an image of one or more people and outdoors