-20 C
Ulaanbaatar
2021/12/08 [05:53:51]
Хан-Уул
Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА    

2021 оны 05 дугаар сарын 18

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ”, ХУДХААА/202101031 дугаартай зөвлөхийн бус үйлчилгээг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Багцын дугаар
Багцын нэр төрөл, хамаарагдах газарзүйн байршил.
/Үйл ажиллагаа явуулдаг ажлын байр/
Багц 1
Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ /1, 2, 3, 4, 5, 11, 15, 17, 18, 19, 20/
Багц 2
Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ /6, 7, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 21/
Багц 3
Ахмад настанд үзүүлэх явуулын үйлчилгээ /бүх хороо/

Үнийн санал ирүүлэх холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 09 дүгээр тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн 09.30 цагаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем ( www.tender.gov.mn )-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн 10 цаг 00 минутанд нээнэ.

Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр,

6 давхар, 606 тоот, авах ажиллагааны алба, утас:70009011