Хан-Уул
Мэдээлэл

“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” биеийн тамирын арга хэмжээнд амжилттай оролцлоо

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын Улсын хорооноос “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” Биеийн тамирын арга хэмжээг 21 аймаг, 9 дүүрэгт 2021 оны 03 дугаар сарын 15-аас 03 дугаар 28-ны хооронд 21 аймаг, 9 дүүрэгт  Strava аппликейшн ашиглаж Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллагдаж байгууллагын нэгдсэн дүнгээр Хан-Уул дүүрэг 1343 иргэн хамрагдаж нийт 16417 км зам туулсанаар III байранд шалгарсан сайхан амжилт үзүүлсэн.

Тус тэмцээнд төрийн болон төрийн бус байгуулага 5, ХУД-ийн дэргэдэх хэлтэс алба 15, улс болон хувийн 20 сургууль, СӨББ-ийн 26 байгууллага болон дүүргийн иргэд идэвхтэй оролцсон.  Хан-Уул дүүргийн хэмжээнд амжилттай оролцож шагналт байранд шалгарсан шилдэг гүйгчиддээ өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн хурлын зааланд шагнал гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд

Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэсийн мэргэжилтэн Р.Цэвээндулам

Монголын Эрүүл мэндийн Гүйлтийн холбооны үүсгэн байгуулагч У.Баасансүрэн

Олимпус фитнесс клубын багш дасгалжуулагч  С.Ганзориг нар оролцож шагнал гардууллаа.

Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд

  • Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар
  • Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо
  • Монголын эрүүл мэндийн гүйлтийн холбоо
  • Олимпус фитнес клуб
  • Соёл фитнес клуб
  • Наадам фитнес клуб
  • Апу Дэйри ххк

Эрэгтэй шилдэг гүйгчид

  1. Б.Болд / Хан-Уул дүүргийн хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч/
  2. Ч.Пүрэв-очир /52-р сургуулийн Биеийн тамирын багш/
  3. С.Энхбаатар /Irun Mongolia club, 2-р хороо/
  4. Т.Наранбаатар /Иргэн /
  5. Төөвөө Болд /Иргэн/
  6. Эрдэнэбаяр Бат-Эрдэнэ /Иргэн/
  7. Довчинжамц Дагвадорж /Иргэн/

            Эмэгтэй шилдэг гүйгчид

  1. С.Мөнгөнгэрэл / 6-р хороо/
  2. Ц.Уянга / Австри улсаас оролцогч/
  3. С.Энхцэцэг /Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв/
  4. Б.Цэнд –Аюуш / Иргэн/
  5. Око Оюу / Иргэн/
  6. Г.Түвшинбаяр / 27-р Цэцэрлэг/
  7. Б.Алтанцэцэг / Иргэн/

                        Байгууллагын дүнгээр

             I   52-р сургууль

             II  144-р цэцэрлэг

             III Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нар тус тус шалгарлаа.

Тэмцээнийг ивээн тэтгэж оролцсон байгууллагууд, идэвхтэй оролцсон албан байгууллага болон Хан-Уул дүүргийн иргэддээ баярлалаа.