Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко – Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7629 мод, бут, сөөг тарилаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, газар тариалан эрхлэлтийг дэмжих зэрэг ажлуудыг үе шаттайгаар эхлүүлж, мод тарих ажлаар үргэлжилж байна.
/2021.05.26/ -ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх 3 сургууль, 17 цэцэрлэг, 2 эмнэлэг, орон сууц хорооллын дунд нийт 1968 ширхэг мод,бут, сөөг тарих ажлаар үргэлжлэн СӨХ-ийн төлөөлөлд модны суулгацыг хүлээлгэн өглөө.
Гэр хорооллын өрхүүдийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэн өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор 13 хорооны 464 өрхөд 14 төрлийн 3250 модны тарьц, 100 өрхөд чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний 1000 ширхэг суулгац өгч арчлан ургуулах тал дээр заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Мөн дүүргийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад 711 модны суулгац өгч, “Эко ахмадын сувилал”-ын гадна талбайд 3 төрлийн 140 ширхэг мод, бут, сөөгийг тарилаа.
Иймд ЭКО дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчин тойрондоо мод тарьж, эрүүл эко дүүрэгт ая тухтай амьдрахад хувь нэмрээ оруулан хамтран ажиллахыг уриалж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар