Хан-Уул
Тендерийн урилга

ХАН ХИЛЛСЭЭС ЭРДЭНИЙН ТӨГӨЛ ХОТХОНРУУ ХҮРЭХ ДАЛАНГИЙН ШАТ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ /ХУД, 17 ДУГААР ХОРОО/

Тендерийн урилга

 

Огноо: 2021 оны 05 дугаар сарын 27ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан хиллсээс Эрдэнийн төгөл хотхон руу хүрэх далангийн шат, явган хүний зам /Хан-Уул дүүрэг 17 дугаар хороо/

Дугаар: НХААГ/202104321

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудын дундаж борлуулалтын орлого нь 70,000,000 /далан сая/ төгрөгнөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020 он/-ийн эцсийн санхүүгийн тайлан.

Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудад доод тал нь нэг удаа 70,000,000 /далан сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 700,000 /долоон зуун мянга/ төгрөг

Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл байна.

Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 28ы өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn