9 C
Ulaanbaatar
2021/06/20 [02:36:14]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Төрийн дээд одон, медаль хүртсэн эко дүүргийн иргэддээ баяр хүргэе!

/2021.06.01/-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн иргэддээ шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
🎖Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Цэргийн гавьяаны одон”-гоор Хан-Уул дүүргийн иргэдийг шагналаа.
Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Г.Батсайхан, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, нийслэл, дүүргийн төлөөлөгчид гардуулж, баяр хүргэлээ.
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан та бүхэнд баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.