Хан-Уул
Мэдээлэл

2021.06.02-ны өдрүүдэд 870 000 мкв талбайд 5 дахь давтамжийн халдваргүйтгэл хийгдлээ

Хан-Уул дүүрэгт “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ийн 4 машин, “Батдэмбэрэл” ХХК-ийн 1, “Хунт-хайрхан” ХХК-ний 1 нийт 6 тусгай зориулалтын мананцар үүсгэгч авто машинаар нийтийн эзэмшлийн 870 000 мкв талбай, сонгуулийн хэсгийн хорооны 60 байршил, 48 автобусны буудал, 220 хүүхдийн тоглоомын талбайд 3 удаагийн рейсээр ариутгал халдваргүйтгэлийг хийв.

Ариутгалын арга хэмжээ нь иргэдийн эрүүл аюулгүй, бохирдолгүй орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллалаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар