9 C
Ulaanbaatar
2021/06/20 [02:06:16]
Хан-Уул
Мэдээлэл

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллалаа.

Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны
өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны
өдөр хүртэлх хугацааг хэлнэ. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс, хэвлэл
мэдээллийн хэрэгслээр иргэдэд ногоон бүсийг галд өртөх аюулаас хамгаалах,
урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн, хуулийн этгээд голчлон юуг анхаарах, урд өмнө
гарч байсан гал түймрийн тоо хохиролыг сануулан сэрэмжлүүлэг хүргэхээс гадна
сургалт сурталчилгааг эрчимжүүлэн ажиллаж байна.Ойрын өдрүүдэд орсон хур тунадасны улмаас ногоон бүсэд зорчигчдын хөл хөдөлгөөн илт багасаж түймрийн эрдэлийг бууруулах таатай нөхцлийг бүрдүүлсэн ч хяналтыг сулруулж болохгүйг иргэдэд сануулсаар байгаа . Онцгой байдлын хэлтсээс 2021 оны 04 дүгээр сарын 05-наас эхлэн
найман 7 хоног буюу 56 өдрийн туршид бэлтгэл ээлжийн нийт 1344 алба хаагч ногоон
бүсэд хяналт тавьж ажилласан байна. Энэ хугацаанд 12666 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж,
320 автомашин техник хэрэгслийг ногоон бүсэд нэвтрүүлэлгүй буцаасан байна.
Дашрамд дурдахад дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй
хамтран уулын амуудад байрлуулсан сэрэмжлүүлэг, анхааруулга самбарын тоог дахин
олшруулах, иргэдийн сайн дурын бүлгийг татан оролцуулж сурталчлах ажлыг
хэрэгжүүлсэн.
Ой хээрийн түймрийн тохиолдол 2021 он гарсаар Хан-Уул дүүрэгт бүртгэгдээгүй байна.