Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй нийтийн зориулалттай орон сууцны засвар, тохижилтын ажил

Тендерийн урилга

Огноо: 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй нийтийн зориулалттай орон сууцны засвар, тохижилтын ажил

Дугаар: ХУДХААА/202104049

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй нийтийн зориулалттай орон сууцны засвар, тохижилтын ажил” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2019,2020/ онуудын дундаж борлуулалтын орлого 300,000,000-аас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан шалгуулах жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020 он/-ийн эцсийн санхүүгийн тайланг шалгуулна.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2019, 2020/ оны аль нэг жилд 200,000,000-аас багагүй үнийн дүнтэй засварын хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

  • ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл
  • ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл,төсөв

Угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

/Барилга хот байгуулалтын яамнаас олгодог дүйцэхүйт болон дээш үзүүлэттэй тусгай зөвшөөрөлтэй байж болно./

Тендерийн хамт 4,320,000 /дөрвөн сая гурван зуун хорин мянга /  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: Тендер нээсэн өдрөөс хойш 58 хоногийг дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn