20 C
Ulaanbaatar
2021/07/24 [13:11:08]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон “Туул Өрхийн эрүүл мэнд”-ийн төвд 100 ор дэлгэж, Ковид-19-ийн халдвар авсан иргэдийг хүлээн авах бэлтгэл дээр газар нь танилцаж ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос дүүргийн хэмжээнд эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд дүүргийн 13 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон Туул өрхийн эрүүл мэндийн шинэ байранд 100 ор дэлгэж, Ковид-19-ийн халдвар авсан хөнгөн, хүндэвтэр иргэдийг хүлээн авах бэлтгэл ажил хангагдаад байна.

Өчигдөр буюу Ням гарагт дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан тус өрхийн эмнэлгийг бэлэн байдалтай танилцаж, шаардлагатай тоног, төхөөрөмж, эмнэлгийг хэрэгслүүдийг дүүргийн зүгээс шуурхай шийдвэрлэн ажиллахаа илэрхийлэн, тус эмнэлгээр зайлшгүй хэвтэн эмчлүүлэх ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэн дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэн ажиллах зэрэг асуудлаар холбогдох албаны хүмүүсийн хамтаар газар дээр нь ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Онцгой комисс