Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн гэр хороолын дунд 3.1 км урт автозам тавигдаж байна


/2021.06.20/-ний Ням гарагт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозамын ажилтай танилцлаа. Энэ жил Хан-Уул дүүргийн гэр хорооллын дунд шинээр 3.1 км урт автозам ашиглалтад орох бөгөөд ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна.

Тухайлбал Хан-Уул дүүргийн гэр хорооллын 4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрийн дамнан тавигдаж байгаа 800км урт автозам энэ оны III улиралд ашиглалтад орно. Мөн 16 дугаар хорооны гэр хороолол дунд 1400м автозам, 21 дүгээр хорооны орон сууц хорооллын дунд 900м хатуу хучилттай автозам тус тус ашиглалтад орно. Гэр хорооллын дундах энэхүү хатуу хучилттай замын өргөн 7 метр бөгөөд хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний зорчих хэсэгтэй байхаар зураг төсөл хийгдсэн.