Хан-Уул
Тендерийн урилга

Тендерийн урилга /2021.06.22/

Огноо: 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 1-11, 13-21 дүгээр хороодод камер суурилуулах ажил, ХУДХААА/202101022

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 1-11, 13-21 дүгээр хороодод камер суурилуулахажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил 2019, 2020 онд борлуулалтын дундаж орлого нь 700,000,000 /долоон зуун сая/ төгрөгнөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх

Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд нь доод тал нь нэг удаа 700,000,000 /долоон зуун сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй камер суурилуулах ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Ажил гүйцэтгэсэн гэрээ хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, захиалагчийн тодорхойлолтыг  хавсаргана.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм  Харилцаа холбооны Зохицуулах хорооноос олгосон гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар болон Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт засвар эсвэл түүнээс дээш, түүнтэй дүйцэхүйц, тусгай зөвшөөрөлтэй байна.

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл /10кВ хүртэл/, Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ,гадна салбар шугам сүлжээний зураг төсөл, орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл эсвэл түүнээс дээш, түүнтэй дүйцэхүйц, тусгай зөвшөөрөлтэй байна.

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв.

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 7,304,919 /долоон сая гурван зуун дөрвөн мянга есөн зуун арван ес/ төгрөг, Хүчинтэй байх хугацаа: Тендер нээсэн өдрөөс хойш 58 хоногийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn