Хан-Уул
Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА /2021.06.24/

Огноо: 2021 оны 06 дугаар сарын 24

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Яармагийн

авто замд явган хүний нүхэн гарц барих

Тендерийн шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202101004

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Яармагийн

авто замд явган хүний нүхэн гарц барих” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгнөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: : Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он

Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана.

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагагүй”.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: / : Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудад зам гүүр, нүхэн гарц ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Уг гэрээг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06-р сарын 18-ны өдрийн 131 тоот тушаалЗураг төсөл боловсруулах авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих арчлах, засварлах техник, технологийн хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл олгох дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

2.8.1 Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгууламжийн зураг төсөл боловсруулах

2.8.1.4 Хотын авто зам, замбн байгууламжийн зураг төсөл боловсруулах

2.8.1.7 Гүүр, тунелийн зураг төсөл боловсруулах

2.8.2 Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах ажлын хүрээнд

2.8.2.3 Бүх төрлийн гүүр, тунель, үерийн хамгаалалтын далан барих

Ажил гүйцэтгэх байгууллага Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

2.8.1.4 Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах / замын байгууламжид 30 у/м- ээс ихгүй гүүр, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламжууд хамаарна. /

2.8.1.7 Гүүр туннелийн зураг төсөл боловсруулах / 30 у/м-ээс ихгүй гүүр, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламжууд хамаарна.

/дээрх тусгай зөвшөөрлүүдтэй дүйцхүүц болон түүнээс дээш байж болно /

– Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

– Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ.

Тендерийн хамт  20,000,000 / хорин сая/ төгрөг.

Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn