Хан-Уул
Тендерийн урилга

Тендерийн урилга /2021.06.30/

Огноо: 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй орчны тохижилт хийх /3, 15, 18, 20 хороо/

Дугаар: ХУДХААА/202101008

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй орчны тохижилт хийх /3, 15, 18, 20 хороо/ ажлын гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудын дундаж борлуулалтын орлого нь 240,000,000 /хоёр зуун дөчин сая/ төгрөгнөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 %-аас багагүй байна. 

Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020 он/-ийн эцсийн санхүүгийн тайлан. 

Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудад доод тал нь нэг удаа 240,000,000 /хоёр зуун дөчин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм 

Хуучин бол: 

  • 1.2.1 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /БЗБТ, АГТ, ҮЗБТ/ 
  • 1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв. 

Шинэ бол: 

  • ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл
  • ЗТ-11.2 Барилга байгууламжийн ажлын төсөв. 

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна. 

Хуучин бол:

  • 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт. 

Шинэ бол: 

  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил. 

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 4,800,000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг 

Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 09 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл байна. 

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn