Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№26/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№26/

 

2021 оны 07 дугаар сарын 05                                                                                                       Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Онцгой байдлын хэлтэс Коронавируст халдварын батлагдсан тохиолдол түүний ойрын хавьталд үзүүлэх тусламж, үйлчилгээ, тандалт, хариу арга хэмжээний хүрээнд дайчлагдан ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын ажил, амралтын асуудлыг тухайн байгууллагатай ярилцаж хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн дагуу 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
6    Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
7 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс,  Шуурхай ажил олон нийттэй харилцах алба Үер ус, хүн, мал, амьтны гоц халдвар өвчин түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтэд өргөн хүрээнд сэрэмжлүүлж, цар тахлын аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалж халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг сануулж, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
8 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/276 дугаар захирамжийн дагуу “Хотын стандартын удирдамж арга зүйн баримт бичиг”-ийн хэрэглээг хэвшүүлэх, албан хаагчдыг сургалт, арга зүйгээр хангаж хот тохижилт, бүтээн байгуулалтын ажилд стандарт, нормыг мөрдүүлэх, хэрэгжилтийг газар дээр нь хянаж зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
9 Хууль зүйн тасаг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. /Нийт байгууллагууд/ Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.07.08-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна