-10.9 C
Ulaanbaatar
2021/12/08 [04:32:40]
Хан-Уул
Мэдээлэл

“Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяны дүн гарлаа /2021.07.07/

Монгол орон даяар зохион байгуулагдсан “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяны хүрээнд хэдийгээр цар тахал их байгаа ч байгууллагууд, албан хаагчид, иргэд маань дор бүрнээ цаг, зав сэтгэл гарган эрүүл зөв амьдралын хэв маягыг хэвшүүлж, Хан-Уул дүүргээ төлөөлөн өөрийн хувь нэмрээ оруулан идэвхтэй оролцсон нийт Хан-Уулчууддаа ХУД БТСХорооны хамт олноос баярлаж талархаж буйгаа илэрхийлье. Манай дүүрэг нийслэлийн хэмжээнд II  байранд шалгарч арга зүйч Л.Сэлэнгэ шилдэг арга зүйчээр шалгарсан байна .

Нэгэнт тогтсон дадал хэвшлээ орхилгүй, дасгал хөдөлгөөнөө тогтмол хийж #ЭКО_ДҮҮРГИЙН_ЭРЧ_ХҮЧТЭЙ_ЭРҮҮЛ_ИРГЭД_БОЛОХЫГ_УРИАЛЖ_БАЙНА